“Hero Entertainment”-ын найруулагч Б.Баатар өнгөрсөн ням гаригт “нандин эрдэнэ”-ээ дагуулсаар Дуурийн театрт зочлов. Тэрбээр эхнэр Ч.Ундрал болон хүүгийнхээ хамт ирсэн нь гэрэл зурагчдын анхаарлаас хол өнгөрөөгүй юм. Хосууд 2009 онд хүүтэй болсон. Өдгөө хоёр настай бяцхан хүү яг л аавынхаа жижиг хувилбар гэж хэлж болно. Энэ өдөр аав, хүү хоёр ижил загварын малгайгаар гангарсан нь бүр ч өхөөрдөм харагдаж байв.
М.Анир