Камераас ичдэг миссийг хасчээ

Хуучирсан мэдээ: 2016.03.19-нд нийтлэгдсэн

Камераас ичдэг миссийг хасчээ

Пуэрто Рико улсын Кристиели Карид камерын өмнө ичингүйрдэг зангаасаа болж, тэмцээний зохион байгуулагчийн тэвчээрийг барсан тул “Ертөнцийн мисс 2016” тэмцээнд оролцох эрхээ хасуулсан гэнэ.

Кристиели Карид дөрвөн сарын өмнө Пуэрто Рикогийн миссээр шалгарсан бөгөөд олон улсын тэмцээнд улсаа төлөөлж оролцох байжээ.

Гэвч Кристиели Карид камерын хараанд өртөх дургүй гээд орон нутгийн сонинд ярилцлага өгөхөөс татгалзсаны дараа түүнийг “Ертөнцийн мисс 2016” тэмцээнд оролцох эрхийг нь хасч, өөр бүсгүйг оронд нь явуулахаар болсон байна.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж