Дэлхийн сонгодгууд сонсдог ном боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Дэлхийн сонгодгууд сонсдог ном боллоо

Дэлхийн сонгодог уран зохиолын 50 ботийг “Монсудар” компани Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэвлэж байгаа билээ. Тэдгээр шилдэг бүтээлийг сонсогчдод хүргэх зорилгоор МҮОНРТ-тэй хамтран сонсдог ном болгон хэвлүүлэхээр болжээ. Эхний ээлжинд “1001 шөнийн үлгэр”, “Танихгүй эмэгтэйн захидал”, “Саран хөндий” зэрэг зохиолуудыг цомог болгон худалдаанд гаргасан бол “Чонон сүлд”, “Шадар гурван цэрэг”, “Зэр зэвсэг минь баяртай”, “Шадар гурван цэрэг”, “Керри эгч”, “Инээмтгий хүн” зэрэг зохиолыг хэвлэлтэд шилжүүлжээ. Сонсдог ном бэлтгэхийн тулд хөгжмийн болон дууны чимэглэл хийх шаардлагатай учраас МҮОНРТ-ийн найруулагч С.Даваадорж хэсэг уран бүтээлчийн хамт эл ажлыг гүйцэтгэжээ. Дээрх дэлхийн шилдэг номыг Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Равдан, нэвтрүүлэгч Д.Билгээ, Ш.Бямбацогт, Н.Баярмаа, Ө.Наранбаатар, Б.Баясгалан, жүжигчин А.Баттүшиг нар уншиж амилуулжээ. Цаашдаа “Дайн ба энх”, “Анна Каринина” зэрэг зохиолыг сонсдог ном болгохоор төлөвлөөд байгаа гэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж