Тамирчид волейболын тэмцээнд оролцохоор явж байжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.18-нд нийтлэгдсэн

Тамирчид волейболын тэмцээнд оролцохоор явж байжээ

Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн залуучуудын аварга шалгаруулах волейболын тэмцээнд оролцохоор энэ сарын 17-ны шөнө явсан зургаан тамирчин автын осолд орж гурван нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Гурван тамирчны биеийн байдал хүнд гэмтэлтэй Өвөрхангай аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм. Тамирчид Улаанбаатар хотод энэ сарын 19,20 ний өдрүүдэд зохион байгуулагдах байсан D зэрэглэлийн сонирхогчдын тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өсгөн байсан боловч тус тамирчид нутгийн тэмцээндээ оролцохоор боллоо гэсэн мэдээг утсаар Монголын Залуучуудын волейболын холбоо мэдэгджээ. Тус холбооноос Өвөрхангай аймгийн тэмцээнд оролцохоор явсан Сант сумын шигшээ багийн тамирчдад нийт волейболчдын өмнөөс найз нөхөд, гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Мөн хөдөө орон нутгаас оролцох баг тамирчид анхаарал болгоомжтой шөнө оройгоор гарахгүй байхыг анхаарууллаа.

Д.ЖАГАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж