Айлын хаалга тагласан ханыг буулгажээ | News.MN

Айлын хаалга тагласан ханыг буулгажээ

Хуучирсан мэдээ: 2016.03.18-нд нийтлэгдсэн

Айлын хаалга тагласан ханыг буулгажээ

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 37 дугаар байрны 15 тоотын айл хөршийнхөө хаалгыг таглаж өргөтгөл барьсан талаар хэвлэлийнхэн мэдээлсэн. Тэгвэл тус тоотын оршин суугч зөвшөөрөлгүйгээр барьсан өргөтгөлөө буулгасан талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Хаалгаа таглуулсан иргэний зүгээс энэ гомдлоо нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт өнгөрсөн долоо хоногт өгчээ. Энэ дагуу улсын байцаагч Т.Батсүх газар дээр нь шалгалт хийсэн байна. Тус байрны 3 дугаар давхрын 15 тоотын айл 3,0 х 1,3 х 2,1м хэмжээтэй 25 см-ийн тоосгон хана өрсөн байжээ. Энэ нь “Орон сууцны тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх /Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгөх давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно/ заалтыг, мөн “Барилгын тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх /сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө/ заалтыг зөрчсөн нь тогтоогдсон байна.

Иймээс энэ сарын 11-ний дотор зөрчлөө арилгах албан тоотыг хүргүүлжээ. Улмаар 15-ны өдөр гэхэд өргөтгөлөө буулгасан байна.

Б.ЗАЯА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж