Энэтхэгт алтны эрэлт буурлаа | News.MN

Энэтхэгт алтны эрэлт буурлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.18-нд нийтлэгдсэн

Энэтхэгт алтны эрэлт буурлаа

Энэтхэгт алтны эрэлт буурлаа

Гоёл чимэглэлийн үнэт эдлэлийн худалдаанд тавьсан шинэ татварын улмаас  алтны уламжлалт өндөр эрэлт нь буурч байна. Хоёрдугаар сард, Хятадын дараа алтны импортоор хоёрт ордог Энэтхэг алт худалдан авахаа бууруулсан байна.

Хоёрдугаар сард Энэтхэгийн худалдааны зөрүү өмнөх сарын 7,6$ тэрбумаас 6,5$ тэрбум хүртэл багасчээ. Сүүлийн  29 сарын доторх дээрх үзүүлэлт нь алтны (-$1,5 тэрбум) болон нефтийн импорт (-$0,3 тэрбум) буурсантай холбоотой ажээ.

Алтны импорт буурсан ч үнэт эдлэлийн экспорт  бага зэргээр нэмэгджээ.  Өнгөрсөн сард алтан эдлэлийн экспорт нь импортоосоо ялимгүй давсан байна гэж  HSBC мэдээллээ.

Мөн алтны үнэ өнгөрсөн оны эхэн үеэс нэмэгдсэн нь импорт буурах бас нэг шалтгаан нь болжээ. Бас нэг хүчин зүйл байлаа. Нийлүүлэлтийн гаалийн татварыг 10 хувиар нэмэх засгийн газрын төлөвлөгөөг мэдсэний дараа дилерүүд алтны худалдаагаа барих болсон аж.

Гэхдээ өнгөрсөн сарын сүүлчээр  танилцуулагдсан шинэ төсөвт гаалийн татварыг өөрчлөх талын мэдээлэл байхгүй байсан юм. Үүний оронд үнэт эдлэлийн худалдааны татварыг нэг хувиар нэмэгдүүлсэн байлаа.

Oilprice.com сайтын мэдээгээр, эрх баригчдын шийдвэр нь  эрэлтийг 300 тонноор буюу 9,65 сая унциар жилдээ буулгаж магадгүй. Тэр нь дэлхийн алтны бүх эрэлтийн 7,1% болж байна.

Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж