Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдрийг тохиолдуулан Монголын Хүнсчдийн Холбоо, Мах импэкс ХК, Очир дагинас ХХК, Хаан хүнс импекс ХХК хамтран зохион байгуулж буй ХҮНСЧДИЙН АЛДАР спортын наадмын хэвлэлийн тойм
Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдрийг угтан зохион байгуулж буй ХҮНСЧДИЙН АЛДАР спортын нэгдсэн арга хэмжээг холбооны дэргэдэх мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөл, гишүүн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Энэхүү спортын арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Мах Импэкс ХК, Очир Дагинас ХХК, Хаан хүнс импекс ХХК хамтран зохион байгуулж байна.
Тус тэмцээний зорилго нь хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, сургалтын байгууллага, холбоодын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, харилцан туршлага солилцох, баг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, эвсэг хамт олныг бүрдүүлэхэд оршино.
Хүнсчдийн алдар спортын наадам 2016 оны 03-дугаар сарын 18-ны өдөр Буянт Ухаа спортын ордонд спортын гурван төрөлтөөр явагдана. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 03-дугаар сарын 18-ны өдрийн 1200 цагт эхлэн, хаалтын арга хэмжээ 1900 цагт явагдах болно.
Тэмцээнд Мах Импэкс ХК, Технологийн дээд сургууль, Сүү ХК, ТЭСО корпораци, Мах маркет ХХК, АПУ ХК, Жем Интернэшнл ХХК, Арван Үндэс ХХК, Жүр үр ХХК, Талх чихэр ХК, Атар өргөө ХХК, Монбэйкери ХХК, Монгол фүүд ХХК, Баянмонгол ресторан, Улаанбаатар спирт ХХК гэсэн 15 аж ахуй нэгжийн 72 баг сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис гэсэн спортын 3 төрлөөр өрсөлдөнө.