Өвөрхангай аймгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өчигдөр тус аймгийг зорьсон залуусын автомашин нь осолдож гурван хүн газар дээрээ амь насаа алджээ. Мөн гурван хүн гэмтэж бэртсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд “Приус” маркын автомашинтай явж байжээ. Мөн нийтдээ зургаан машин явж байсан гэх мэдээ байна. Одоогоор цагдаагийн байгууллагынхан ослын газарт хэмжилт хийж, ажиллаж байгаа аж.
Б.ЗАЯА