Хамгийн өндөр настан өөд боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Хамгийн өндөр настан өөд боллоо

Дэлхийн
хамгийн өндөр настан болох Мария Гомез Валентим 115 нас хүрэхээсээ
хэдхэн хоногийн өмнө өөд боллоо. Дэлхийн Гиннесийн Амжилтыг бүртгэгчид
Валентим эмээгийн 1896 онд төрснийг нотолсон гэрчилгээг сайтар нягталж
үзээд дөнгөж сарын өмнө дэлхийн хамгийн өндөр настай хүнээр зарлаад
байсан юм. Мария Гомез нас барахынхаа өмнөхөн дуртай Бразил үндэсний
хоолоо идсэн бөгөөд 114 нас 347 хоногтойдоо амьсгал хураасан байна.

Тэрээр
амьдралынхаа ихэнх цаг хугацааг Бразилийн зүүн хэсгийн Карангола хотод
өнгөрөөжээ. Валентим эмээгээс өмнө дэлхийн хамгийн өндөр настай хүнээр
АНУ-ын Жеоржиа мужийн иргэн Бесс Күүпэр гэгч өндөр настныг тодруулаад
байсан ч, өнгөрсөн тавдугаар сард Гиннесээс Валентимыг Бесс эмээгээс 48
өдрийн эгч болохыг тогтоож, дэлхийн хамгийн өндөр настыг дахин шинээр
зарласан байна. Гиннесээс түүний урт наслалтын нууцыг хоолны дэглэмтэй
нь холбож тайлбарлажээ. Валентим эмээ дөрвөн ач, долоон зээнцэр, таван
бөлтэй бөгөөд 1990-ээд оны эхээр түүний том хүү 75 насандаа нас нөгчжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж