Өнөөдөр АНУ-ын Орегон мужийн Портлэнд хотноо 2016 оны хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.
Олимпийн өмнөх өвлийн улиралын хамгийн сүүлчийн гэгдэх энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээнээр 60, 400, 800, 1500, 3000м-ийн болон 60 м-ийн саадтай гүйлт, 4х400м-ийн буухиа уралдаан, уртын болон өндрийн харайлт, тулгуурт харайлтын зэрэг төрлөөр аваргуудаа тодруулна. 4 өдрийн туршид үргэлжлэх энэ удаагийн тэмцээний ялагч тус бүр 40,000 ам долларын шагналтай, дэлхийн дээд амжилтыг эвдсэн нөхцөлд 50,000 ам долларын урамшуулал хүртэх юм. Портлэндийн дэлхийн аваргын тэмцээн нь Рио Де Жанейро хотноо болох Олимпийн наадмын өнгийг тодорхойлно гэж спортын ертөнцийнхөн дүгнэж байгаа. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид оролцохгүй. Тамирчид нь сэргээш хэрэглэсэн гэсэн үндэслэлээр тус улсын хөнгөн атлетикийн холбоонд Олон улсын хөнгөн атлетикийн холбоо хориг арга хэмжээ авсан учир тэд энэ удаагийн ДАШТ-нийг алгасч байгаа юм. Мөн уртын харайлтын олимпийн аварга, Ихбританийн тамирчин Грегори Рутерфорт гэмтлийн улмаас, 800м-ийн гүйлтийн төрөлд оролцох Украйны тамирчин Наталья Лупу сэргээш хэрэглэсэн гэсэн үндэслэлээр энэ тэмцээнд оролцохгүй гэсэн мэдээлэл ирж байна.
ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn