Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.18-нд нийтлэгдсэн

Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэжээ

НИТХ-ын тэргүүлэгч “Мишээл Экспо”-ийн захирал Б.Энх-Амгаланд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

“Мишээл Экспо”-ийн захирал Б.Энх-амгалан нь түрээслэгчээсээ дансаар их хэмжээний мөнгө залилан аваад бусад этгээдийг авсан болгож хөлдөө чирэн, хөдөлшгүй баримт нотолгоо байхад эрүүгийн хэргээс мултрах гэж танил тал, нутаг усаараа холбогдох хүн рүү гүйж явна.

Мишээл экспо төвийн залилуулсан болон дарамт, сүрдүүлэгт орсон түрээслэгч нар нэгдэн гарын үсэг цуглуулан материал бүрдүүлэн Б.Энх-амгаланг холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан байна.

Нийслэлийн иргэдийг төлөөлөн суугаа тэргүүлэгч Б.Энх-амгалангийн энэхүү бусармаг үйлдэлийг НИТХ-ын дарга Д.Баттулга болон МАН-ын дарга М.Энхболд анхааралдаа авч хариуцлага тооцно гэж итгэж байна.

Тэрээр НИТХ-ын төлөөлөгчөөр дахин сонгогдохын тул ийнхүү бусдыг залилан, дарамтлах замаар мөнгө авсан гэж сэжиглэн эрүү үүсгэсэн байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж