
Тэрээр амьдралынхаа ихэнх цаг хугацааг Бразилийн зүүн хэсгийн Карангола хотод өнгөрөөжээ. Валентим эмээгээс өмнө дэлхийн хамгийн өндөр настай хүнээр АНУ-ын Жеоржиа мужийн иргэн Бесс Күүпэр гэгч өндөр настныг тодруулаад байсан ч, өнгөрсөн тавдугаар сард Гиннесээс Валентимыг Бесс эмээгээс 48 өдрийн эгч болохыг тогтоож, дэлхийн хамгийн өндөр настыг дахин шинээр зарласан байна. Гиннесээс түүний урт наслалтын нууцыг хоолны дэглэмтэй нь холбож тайлбарлажээ. Валентим эмээ дөрвөн ач, долоон зээнцэр, таван бөлтэй бөгөөд 1990-ээд оны эхээр түүний том хүү 75 насандаа нас нөгчжээ.
Б.Энх