Хаан банк эх орны хишиг олгохгүй

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Хаан банк эх орны хишиг олгохгүй

Хаан банкны зарим салбар эх орны хишиг олгохгүй 

Хаан банк ирэх долдугаар сараас эхлэн Сүхбаатар, Чингэлтэй, Багахангай,  Багануур зэрэг дүүргийн тодорхой хорооны иргэдэд Эх орны хишиг олгохгүй болсон гэж тус банкны харилцагчын зөвлөх Ж.Азжаргал хэллээ. Учир нь ХААН банк эх орны хишгийг тарааснаар бусад үйлчилгээгээ хэвийн явуулж чадахгүйд хүрчээ. Нэг үгээр хэлбэл зарим салбар нь ачааллаа дийлэхгүй болсон гэнэ. Тиймээс ХААН банк, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Төрийн сантай хамтарсан гэрээндээ өөрчлөлт оруулсан байна. Тиймээс өмнө нь ХААН банкаар дамжуулан эх орны хишиг хүртэж байсан зарим хүмүүс өөр банкинд хандах хэрэгтэй болжээ.  Тодруулбал, дараах хүснэгтэд байгаа Хаан банкны салбар төвүүдэд л эх орны хувь хишгийг олгох юм байна.

 

Салбар, тооцооны төвийн нэр

ХААН банкаар олгох дүүрэг, хорооны дугаар

Яармаг тооцооны төв

Хан-Уул дүүрэг

4,5-р хороо

Туул тооцооны төв

Хан-Уул дүүрэг

13-р хороо

Хонхор тооцооны төв

Баянзүрх дүүрэг

11-р хороо

Гачуурт тооцооны төв

Баянзүрх дүрэг

20-р хороо

Зүүнсалаа тооцооны төв

Сонгинохайрхан дүүрэг

25-р хороо

Андууд тооцооны төв

Баянгол дүүрэг

2-р хороо

Дархан плаза тооцооны төв

Баянгол дүүрэг

10-р хороо

Сонсголон тооцооны төв

Баянгол дүүрэг

20-р хороо

Налайх тооцооны төв

Налайх дүүрэг

2,4,6-р хороо

Э.Энхмичид

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж