Ц.Цогтбаатар оюутны УАШТ-д жин өгсөн түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.03.18-нд нийтлэгдсэн

Ц.Цогтбаатар оюутны УАШТ-д жин өгсөн түрүүлэв

-Шигшээ багийн гишүүн, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ОУХМ Ц.Цогтбаатар оюутны УАШТ-д жин өгсөн түрүүлэв-

Монголын их, дээд сургуулийн оюутны улсын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн өчигдөр Спортын төв ордын “А” зааланд эхэллээ. Тус тэмцээнд 20 их, дээд, коллежийн 200 гаруй тамирчид эрэгтэй 60 кг, 66 кг, 73 кг, 81 кг, 90 кг, 100 кг, +100 кг, эмэгтэй 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг, 70 кг, 78 кг, +78 кг-ын жинд өрсөлдөж байна. Өнөөдөр хүнд жингийн барилдаан явагдсанаар тэмцээн өндөрлөнө.

Тэмцээний нээлтийн ажиллагаа өчигдөр болсон бөгөөд энэхүү арга хэмжээнд Монголын оюутны спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Гүндэгмаа, Монголын жүдо бөхийн нарийн бичгийн дарга М.Бөхбат, жүдо бөхийн ахмад тамирчин Д.Баатаржав нарын албаны хүмүүс оролцжээ.  

Өчигдөр хөнгөн жингийн барилдаанууд явагдаж аваргууд тодорсон. Энэ өдөр Монгол Улсын шигшээ багийн гишүүн, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар жин өгсөн 66 кг-д түрүүллээ. Түүний хувьд энэ оны насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлээд байсан юм. Мөн эмэгтэй 63 кг-д улсын шинэ аварга Б.Ганхайч нар бүх өрсөлдөгчөө цэвэр ялан түрүүллээ.

ДҮН:

Эрэгтэй:

60 кг:

1.Э.Ариунболд /МУИС/
2.Р.Цэдэн-Иш /Шонхор-Олимп/
3.Г.Баттулга /МУБИС/
Ж.Амарболд /МУИС/

66 кг:

1.Ц.Цогтбаатар /ҮБТДС/
2.Б.Самбууням /МУБИС/
3.Н.Мөнхбаяр /ҮБТДС/
М.Ганболд /ҮБТДС/

73 кг:

1.Б.Пүрэвдаваа /ҮБТДС/
2.Э.Баярбаатар /ҮБТДС/
3.Г.Мөнх-Эрдэнэ /ҮБТДС/
Б.Сумъяабазар /МУБИС/

Эмэгтэй:

48 кг:

1.М.Долгоржав /ҮБТДС/
2.Ж.Чанцалдулам /МУБИС/
3.Б.Бадмаа /Шонхор-Олимп/
Д.Чойжав /МУБИС/

52 кг:

1.Э.Гэрэлмаа /БХИС/
2.Б.Болор-Эрдэнэ /ҮБТДС/
3.М.Чаминчулуун /МҮИС/
Д.Батжаргал /Мон-Алтиус/

57 кг:

1.Л.Энхрийлэн /Мон-Алтиус/
2.Б.Солонго /Шонхор-Олимп/
3.П.Буянхишиг /МУБИС/
Г.Саранзаяа /МУБИС/

63 кг:

1.Б.Ганхайч /МУБИС/
2.Б.Мөнхжаргал /МҮИС/
3.Г.Чимэдноров /Мон-Алтиус/
Г.Отгонцэцэг /Шонхор-Олимп/

Оюутны УАШТ-ий хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 81 кг, 90 кг, 100 кг, +100 кг, эмэгтэй 70 кг, 78 кг-ын жингийн барилдаан болж, өндөрлөнө.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж