“Завханы соёлын өдрүүд” болно

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

“Завханы соёлын өдрүүд” болно

Улаанбаатар хотод ирэх долдугаар сарын 1-12-нд “Завханы соёлын өдрүүд” болно. Соёлын өдрүүдийн хүрээнд Завхан аймгийн морин хуурчид Улиастай хотод чуулсан байна. Улаанбаатар дахь Завханы соёлын өдөрт тус аймгийн 24 сум, Улиастай сумын зургаан сургуулийн нийт мянга гаруй морин хуурч оролцохоор аймгийн төв талбайд нэгдсэн бэлтгэлээ базааж байгаа ажээ. Эл морин хуурын нүсэр хамтлагийг удирдаж буй “Очирваанийн эгшиглэн” морин хуурын төвийн багш Ю.Дэлгэрнасан “Завхан аймгийн соёлын өдрийн арга хэмжээнд оролцохоор одоогийн байдлаар 1047 хүүхэд цуглаад байна. Нийт 53 багштайгаар бэлтгэлдээ орлоо. Бид 18.00-22.00 цагийн хооронд тухайн өдрийн байдлаас шалтгаалан төв талбай дээр нийлж бэлтгэлээ базааж байна. Морин хуурчдаас гадна 100 уртын дуучин 50 хөөмийч бүртгүүлсэн. Нийтдээ 1300 гаруй хүмүүс энэ урлагийн арга хэмжээнд оролцоно”  гэв. Мөн тус аймгийн ЗДТГ-ын хэлтэс агентлагуудын дарга нар бэлтгэл ажлыг хариуцан хамтран ажиллаж байгаа юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж