Улаанбурхан өвчний үед сахих дэглэм

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

Улаанбурхан өвчний үед сахих дэглэм

Улаанбурхан өвчний үед сахих дэглэм

Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн

Халууралт: Таны хүүхэд халуурч байвал халуун бууруулах эмийг эмчийн зөвлөсөн тун хэмжээ, хугацаатай өгөх хэрэгтэй. Хэрэв тун хэмжээг хэтрүүлбэл халуун бууруулах эм нь хүүхдийн элгэнд муугаар нөлөөлнө. 16 хүртэлх насны хүүхдэд халуун бууруулах зорилгоор аспирин өгч болохгүй.

Тамхи татах: Улаан бурхан өвчнөөр өвчилсөн хүүхдийн хажууд хэн ч тамхи татаж болохгүй.

Гэрлээс айх: Хүүхдийн нүд гэрэлд эмзэг болдог тул гэрэл багатай эсвэл унтлагын өрөөнд байлгах хэрэгтэй. Магадгүй, нарны нүдний шил зүүлгэвэл түүнд илүү тустай байх болно.

Нүдний салст бүрхэвчийн үрэвсэл: Нүдэнд наалдсан зүйлийг чийгтэй, цэвэр хөвөнгөөр арчиж авна.

Ханиалгах: Ханиадны эм тус болохгүй. Харин өрөө тасалгааг чийгшүүлэх, саванд ус хийж тавих нь ханиалгыг намдаах сайн талтай. 12 түүнээс дээш насны хүүхдэд 1 стакан усанд 2 халбага нимбэгний шүүс, 2 халбага зөгийн бал хийж хутган халуунаар уулгах нь ханиалга намдаах сайн талтай.

Ус уулгах: Хүүхэд халуурч байгаа бол усаар дутагдана. Иймд ус уухыг нь дэмжих хэрэгтэй. Усыг балгах-түр амсхийж амьсгаа авах-дахин балгах гэсэн дарааллаар уугаарай.

Тусгаарлах: Хүүхэд халдварт өвчнөөр өвчилсөн тул сургууль, цэцэрлэгт нь явуулж болохгүй. Дархлаажуулалтад хамрагдаагүй, дархлаа сул байгаа хүүхдийг гэрээс нь гаргахгүй олон хүнтэй газраар явуулахгүй байх нь зүйтэй.

А аминдэм уух: Судалгаагаар “А” аминдэм хэрэглэх нь улаан бурхан өвчний хүндрэлээс сэргийлдэг болохыг тогтоосон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж