“Үе чацуутан”-уудын барилдаан болов

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

“Үе чацуутан”-уудын барилдаан болов

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол улсын өсөх идэр начин чөлөөт бөхийн Ази тивийн аварга, ОУХ мастер Х.Амараагийн нэрэмжит өсвөр бөхчүүдийн “Үе чацуутан” уламжлалт 6 дахь удаагийн барилдааныг 2016 оны 2 сарын 27-нд Сэргэлэн сумын ЗДТГ, начингийн төгссөн “Хүмүүн” цогцолбор сургуулийн захиргаа, Зуунмод сумын ҮБХолбоо хамтран зохион явууллаа.

Орон нутаг хамт олноосоо төрсөн алдарт бөхчүүдийн алдрыг хүндэтгэн мөнхжүүлж, хүндэтгэл үзүүлэн амжилт бүтээлийг нь хойч үеийнхэндээ таниулан сурталчилж Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд анхлан хөл тавьж байгаа өсвөр бөхчүүдэд үндэсний бөхийн өв уламжлал, ёс жаягаас өвлүүлэн уламжлуулах тэдний бэлтгэл ур чадвараа сорьж, шалган цаашид бие биенээсээ  суралцаж, өрсөлдөж, үерхэж, нөхөрлөхийн эхлэлийг тавьж өгдөгөөрөө тус барилдааны нэр хүнд хүмүүжлийн ач холбогдол өндөр юм.

Архангай, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд, Төв аймгуудын харьяат 2000 онд төрсөн 16 настай өсвөр бөхчүүд оролцсон тус барилдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат “Аварга” дунд сургуулийн сурагч Болдбаатарын Сундуйжадамба түрүүлж, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат А. Баянмөнх, Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Х. Одгэрэл нар удаах байруудад шалгарч начингийн нэрэмжит дурсгалын цом алт, мөнгө, хүрэл медаль өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Монгол улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Олимпийн сан”-г дэмжих цом, дэвтрийг аялуулах ажлын хүрээнд зохиогдсон тус барилдааны нэг онцлох сонин нь түрүү бөхөөр шалгарсан Б. Сундуйжадамба нь 2015 онд зохиогдсон 1999 онд төрсөн 16 настнуудын “Үе чацуутан” 5 дахь удаагийн барилдаанд түрүүлсэн Б. Баянсүхийн төрсөн дүү байж таарсан нь өвөрмөц, сонин, содон амжилт байлаа. 2017 онд тус барилдаан 2001 онд төрсөн бөхчүүдийн дунд зохион байгуулагдах юм.

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж