Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Уэльсийн шинэ гүнж Кейт Миддлтон англи бичгийн хэлэнд сайнгүй нэгэн гэнэ. Уэльсийн угсаа залгамжлах хунтайжийн эхнэр Кейтийн  хэдэн жилийн  өмнө Уимбльдоны клубт илгээсэн үг үсгийн алдаатай талархлын захидлыг тус клубын музейд тавигджээ. Дунд сургууль, мөн Шотландэд гэгээн Эндрьюгийн их сургуулийг төгссөн гүнж талархлын захидалд хоёр алдаа гаргасан байжээ. Үг үсгийн алдаатай хоёр хуудас талархлын захидлыг Уимбльдоны музейн шилэн хоргонд хадгалж буй гэнэ. Захидал 2008 онд болсон Уимбльдоны тэмцээнд өөрийг  нь халуун дотноор хүлээн авсанд талархлаа илэрхийлсэн ажээ. Харин музейн ажилтнууд  нэр хөөдсөн захидлыг үзмэр болгон тавихаас өмнө гүнжээс зөвшөөрөл авсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. 

Кейт Миддлтон нөхөртэйгээ Канад, АНУ-аар аялахаас өмнө Уимбльдоны энэ жилийн тэмцээнийг үзэхээр төлөвлөж байгаа гэнэ. 

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж