"Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан цэргийн хөгжимт жагсаал өнөөдөр болох юм. Нийслэлийн таван цэгээс эхлэх хөгжимт жагсаал өдрийн 12.00 цаг гэхэд тиөв талбайд цуглана. Жагсаал Зүүн 4 зам, Баруун 4 зам, Бага тойруу, Баянбүрд, Их хуралдай гэсэн таван цэгээс эхэлнэ. Тиймээс хөгжимтэй парад алхах үеэр дээрх таван цэгээс Чингисийн талбай хүртэлх замыг хэсэгчлэн хааж, замын хөдөлгөөнийг зохицуулна.
А.ШАРАВ