“Хөх цэрэг” аялал хойшлогджээ

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

“Хөх цэрэг” аялал хойшлогджээ

Эх оронч хүүхдийн “Хөх цэрэг” үндэсний
аялал энэ жил Хөвсгөл аймагт үргэлжлэх юм. “Хөх цэрэг”-ийн албыг хаахын
зэрэгцээ агаар салхинд амарч, эх оронтойгоо танилцан, хувь хүний
хөгжил, ёс суртахуун, түүх, танин мэдэхүйн лекцүүдийг лектор, сургагч
багш нараар заалгах боломжийг олгох, хүүхдүүд залуусыг МҮЭХ-ны
ерөнхийлөгч, лектор С.Ганбаатар, Ц.Саранцэцэг, монгол бадарчин Амай, BX,
Quiza нар болон “Crush bash” хамтлагтай уулзуулж ажил, амьдралынх
түүхээс сонирхуулах тус аялал энэ сарын 26-нд эхлэх байсан боловч
байгаль, цаг агаарын бэрхшээлээс болж тодорхойгүй хугацаагаар
хойшлогджээ. “Хөх цэрэг” ТББ, Монголын Лектор төвтэй хамтран “Бид их
түүхийн үргэлжлэл” уриан дор Монголын скаут болох монгол хүүхдийн “Хөх
цэрэг” аяллыг долоо дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлаа
хангаад байна.

С.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж