-Танай яамны зүгээс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчин гадаадад байгаа Элчин сайд нарыг дуудсан гэсэн том асуудал гарсан. Үүнд ямар хариу өгөх вэ?
-Дипломат томилгоо нь дууссан зарим элчин сайдыг эргүүлэн дуудах бэлтгэл ажлыг хангах чиглэлээр манай яам ажиллаж байна. Тэдгээрийн тоонд Сингапур, Унгар, Куба, Лаос, Энэтхэгт суугаа элчин сайд нар орж байна. Тэднийг эргүүлэн дуудах ажлыг хууль номын дагуу хийж Монгол Улсын Ерөнхийлөгчид хандахаар ажиллаж байна. Энэ ажилд техникийн алдаа гарсан эсэхийг нягталж, алдаа гарсан бол хариуцлага тооцно.
-Сайд тийм үүрэг өгсөн гэсэн яриа гарсан?
-Элчин сайд нарыг дуудах ажил тогтсон практикийн дагуу болж байгаа. Тодорхой алдаа гарсан байвал хариуцлага тооцож тайлбар бэлтгэнэ.