“Бяцхан кампуч” эргэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

“Бяцхан кампуч” эргэн нээгдлээ

 

Дөрвөн сарын өмнө Парист болсон алан хядагчдын зэвсэгт халдлагын улмаас хаагдаад байсан “Бяцхан кампуч” ресторан үүдээ эргэн нээлээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-ны орой Парисын хэд хэдэн газар руу алан хядагчид халдсаны нэг нь энэ ресторан байсан юм. Францын La Liberation сонины мэдээлснээр халдлага болсон зургаан газрын нэг нь “Бяцхан кампуч” юм.

 

Халдлага болохоос өмнө тус ресторанд ажиллаж байсан 17 хүн бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ажиллаж байгаа аж. Рестораны доторх заслыг ч хуучнаар сэргээсэн байна. Гэхдээ рестораны нэг хананд тэрхүү эмгэнэлт өдрийг дурсан санаж байх зорилгоор цагаан өнгөтэй, тэгш дөрвөлжин хэлбэртэй 13 дүрсийг өлгөжээ.

 

Парист болсон цуврал халдлагын үеэр нийт 13 хүн амь үрэгдэж, 350 хүн шархадсан юм. Алан хядагчид “Бяцхан кампуч”-аас гадна өөр хоёр ресторан, мөн концертын “Батаклан” заал, Парисын Сен Дени дэх “Стaд дe Фрaнс” цэнгэлдэх хүрээлэн рүү халдсан. Харин нэг амиа золиослогч Вольтерийн гудманд өөрийгөө дэлбэлсэн. Энэ хэргийн улмаас Франц улс онц байдал тогтоож, хилээ хааж байсан юм.

 

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж