Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

Чихэргүй Британи

Өчигдөр буюу Лхагва гаригт Их Британийн Засгийн газар нэгэн шийдвэрийг гаргалаа. Энэхүү шийдвэрийн дүнд бүх төрлийн софт дринк буюу ундаанаас авах татварын хэмжээг өсгөжээ. Учир нь, хүн амын дунд ялангуяа хүүхдүүдийн дунд таргалалт газар авах болсон тул энэхүү арга хэмжээг авч буй гэнэ.

Гэхдээ энэ хууль 100 мл ундаанд таван граммаас дээш хэмжээний элсэн чихэр агуулсан тохиолдолд үйлчилнэ. Харин таван граммаас дээш хэмжээний чихэр агуулсан бол татвар авна, найман граммаас их бол илүү өндөр татвар төлнө.

Таван граммаас их хэмжээний чихэр агуулдаг ундааны тоонд Coca-Cola, Dr Pepper, Pepsi Cola, Mountain Dew, 7-UP зэрэг ундаа багтаж байна.

Засгийн газрын хийсэн судалгаагаар Их Британи насанд хүрээгүй иргэдийнхээ таргалалтын үзүүлэлтээр дэлхийд дээгүүр байр эзэлж буй бөгөөд таван хүүхэд тутмын нэг нь энэхүү өвчинд нэрвэгддэг байна. Үүнийг үүсгэж буй хамгийн том эрсдэлт хүчин зүйл нь хүүхэд багачуудын уух дуртай их хэмжээний чихэр агуулсан ундаанууд юм.

Элсэн чихрийн өндөр хэрэглээг буруушаадаг эрүүл мэндийн боловсролын компаниуд Засгийн газрын шийдвэрийг алга ташин угтан авсан бөгөөд дэлхийг энэ мэт зөв сонголтод уриалан дуудаж буйд нь баяр хүргэж, “Бидний хүүхдүүдийн эрүүл мэнд бидэнд хамгаас чухал билээ. Тэдний төлөө энэхүү ухаалаг, зоригтой сонголтыг хийж чадсан хүмүүсийн шийдвэр хичнээн их эерэг үр дүн авчрахыг харахдаа баяртай байх болно” хэмээн байр сууриа илэрхийлж байна.

Гэвч нөгөө талд, харамслын утгатай мэдэгдлүүдийг ч мөн адил хийсээр байна. Жишээ дурдвал, Британийн Софт дринк нийгэмлэгийн тэргүүн Гавин Партингтон хэлэхдээ “2012 оноос хойш чихэрлэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ 13.6%-иар бууруулаад байсан манай хүнсний салбарыг татварын шинэ хууль онилж байгаад туйлын харамсалтай байна” гэжээ.

Хэдий энэхүү шийдвэр батлагдсанаас хойш нэг өдөр өнгөрч буй боловч энэ салбарт үйл ажиллагаа явуулагч компаниуд цохилтод орж эхэлжээ.

Тэл энэхүү хуулийг нулимстай нүдээр угтан авч, чихрийн татвар шударга биш байна хэмээн гомдоллоцгоож байна.

Юун түрүүн дээрх компаниудын хувьцааны үнэ уналаа. Лондон дахь Pepsi болон 7UP ундааны дистрибьютор болох Britvic компанийн хувьцааны үнэ хоёр хувиар унасан бол Ирландын алдарт содатай ус IRN-BRU-г үйлдвэрлэгч A.G. BARR компанийн хувьцаа 3.8%-иар унажээ.

Элсэн чихрээс авах татварын хэмжээг нэмэгдүүлснээр дээрхи бүтээгдэхүүний нэг бүрийн үнэ чихрийн агууламжаасаа хамаарч ойролцоогоор 0.25-0.34 ам.доллараар өсөх тооцоотой аж. Гэхдээ хууль санаачлагч гишүүн Жорж Осборний хэлж буйгаар үйлдвэрлэгчид хүсвэл үүнээс ч өндөр үнээр борлуулалтаа хийх сонголт бас бий хэмээсэн нь бизнес эрхлэгчдийн шархаар оролдсон хэрэг болсон тул түүн рүү чиглэсэн дургүйцэл эсэргүүцлүүд ширүүхэн байна.

Онцлоход, энэхүү хууль нь найрлагандаа сүүн бүтээгдэхүүн агуулсан болон савласан жимсний шүүснээс авах татварыг нэмэхгүйгээр гэж тусгасан ч жин болон тоникоос татвар авах журамтайгаар батлагджээ.

Шинэ хууль 2018 оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжиж эхлэх ба энэ нь тэр болтол үйлдвэрлэгч орнуудыг бүтээгдэхүүнийхэээ найрлага дахь чихрийн хэмжээг эргэн харах боломжийг олгож буй хэрэг юм. Мөн Засгийн газрын урьдчилсан тооцооллоор хууль хэрэгжиж эхэлснээс хойш эхний нэг жилдээ732 сая ам.доллартой тэнцэх хэмжээний татвар цугларах юм. Мөн хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсрол, амьдрах орчинд бодит эерэг өөрчлөлт гарна гэж тооцож байна.

Татварын мөнгөөр сан байгуулж, хүүхдүүдийг сургууль дээрээ спортоор хичээллэх идэвхийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээнүүдийг авна хэмээн мэдэгдсэн байна.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын шинэ томъёоллоор элсэн чихрээс хамааралтай таргалалт бол 21-р зууны харанга дэлдэж буй томоохон асуудал бөгөөд “шинэ тамхидалт” хэмээжээ.

Таван граммаас бага хэмжээний чихэр агуулсан ундаа Их Британийн зах зээлд ердөө гуравхан байгаа бөгөөд эдгээр нь Powerade (4.1г), Tango Orange (4.2г) болон Lilt (4.6г) гэсэн ундаа юм.

Нэгдүгээр ангиллын татвар төлөхөөр заагдсан таванграммаас дээш чихэр агуулсан ундаанууд нь ердөө Sprite (6.6г) ба Fanta (6.9г) гэсэн хоёр төрлийн ундаа. Тэгвэл үүнээс бусад өмнө дурдагдсан манай оронд ч гэсэн худалдаалагдаж буй ундаанууд нь найман граммаас дээш хэмжээний элсэн чихрийг агуулсан ундаанууд хоёрдугаар ангилалд багтаж байгаа бөгөөд илүү өндөр татвар төлөхөөр болж байна. Эдгээрийн тоонд Pepsi (10.6г), Coca-Cola (10.6г), 7Up (10.6г), Red Bull (11г) зэрэг багтжээ.

Дэлхийд нэр хүндтэй ундаа үйлдвэрлэж байгаа компаниудаас гадна чихрийн хэрэглээ асар өндөрбайгаа бас нэгэн салбараар кофе шопуудыг дурдаж болно. Судалгаагаар Старбаксын зарим кофе 25 халбага элсэн чихэр агуулдаг гэсэн дүгнэлт ч гарсан байдаг байна.

                                                                                                                                                Г.СҮМБЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж