&#34Оройн дээд&#34 түүхэн дуулалт жүжгийг танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

&#34Оройн дээд&#34 түүхэн дуулалт жүжгийг танилцуулж байна

"Гэгээн муза-2016" наадмын шалгаруулалт эдгээр өдрүүдэд явагдаж байна. Энэ удаа Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээд "ОРОЙН ДЭЭД" түүхэн дуулалт жүжгийг танилцуулж байна.


"Гэгээн муза 2016" наадамд оролцох “ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуулалт жүжиг

ҮДБЭЧуулга 2015 онд Ардын уран зохиолч, СГЗ Пунцагын Бадарч, Төрийн соёрхолт СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор  “ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуулалт жүжгээ үзэгч түмэндээ хүргэсэн билээ. 200 гаруй уран бүтээлчдийн нөр их хөдөлмөр, албан байгууллагуудын хамтын ажиллагааг дүгнэх алтан мөч бол "Гэгээн МУЗА-2016" наадмын тайз байдаг.

Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш социалист агуулга үзэл сурталын дүнд гуйвуулагдан бүдгэрсэн 1911 оны 12 сарын 29-нд болсон эрх чөлөө,  тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлэх ба хоёр зууны туршид харийн түрэмгийлэгчдийн эрхэнд зовж шаналж туйлдаа хүрсэн Монголын ард түмэн, эрх чөлөөг эрхэмлэгч дэвшилтэт үзэлт ноёд тайж нар болон YIII-р Богд Жавзандамба гэгээн нар энэ ОРОЙН ДЭЭД үндэсний түүхэн дуулалт жүжгийн гол дүрүүд болон тодорно. Тусгаар тогтнол үндэсний эрх чөлөөний үнэ цэнийг эл өдрүүдэд Монголчууд үнэхээр их хүсэж байснаа мэдэрч, Монгол хүн бүрийн магнай тэнийж, сэтгэлд нь нар гийсэн тийм их баяр жаргалтай, нэг хүн мэт нэгдэн нягтарч байхыг үзээгүй хэмээн гадны аялагчид худалдаачид тэмдэглэн үлдээжээ.

ҮДБЭЧуулгын шинэ уран бүтээл “Оройн дээд” нь 3 бүлэг 7 үзэгдэл бүхий урьд тавигдаж байсан дуулалт жүжгүүдтэй харьцуулахад харьцангуй дуурьлаг шинж чанар илүүтэй дуучдын ур чадварыг ахиулж, тэднийг сорьж хөгжүүлж шинэ түвшинд хүргэж байгаа уран бүтээл юм. Үндэсний хэв шинжээ хадгалсан орчин үеийн хэмнэл бүхий дуугаралтын онцлогтой байна.

Энэ бүтээлд ҮДБЭЧ-ын  АЖ, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норонбанзадын нэрэмжит дуу анги, Үндэсний хөгжмийн их найрал, Ардын жүжигчин Зууны манлай бүжиг дэглээч, төрийн шагналт, Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг анги зэрэг  200 гаруй уран бүтээлч ажилтан албан хаагчид, Хилийн цэргийн чуулгын хоор дуучид, Сити дээд сургуулийн ардын дууны ангийн оюутнууд Их Монгол дээд сургуулийн дуурийн дуулаачийн ангийн оюутнууд  оролцож байна. Тус уран бүтээлийг бүтээхэд Өвөрхангай аймгийн Шанхын хийдийн лам нар, Богд хааны ордон мүзейн хамт олон, ШУА-ын Түүх Археологийн тэнхимийн хамт олон, Улаанбаатар хотын мүзей, Монгол улсын урчуудын эвлэл зэрэг томоохон байгууллагууд хамтарснаараа онцлог болжээ.

Найруулагч зураачаар тус чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболд, Хөгжмийн зохиолчоор залуу хөгжмийн зохиолч М.Бирваа, удирдаачаар УСУдирдагч, Ерөнхий удирдаач Н.Буянбаатар, хормейстр Ц.Буян-Орших, бүжиг дэглээч  СТА Х.Хашхүү, СТА О.Цэцгээ  нар ажиллаж байна.

Эх орноо гэсэн чин сэтгэлтэй нийслэлийн иргэд та бүхэн минь өргөнөөр оролцоно уу…

ҮДБЭЧ маркетингийн алба

Утас: 89070887, 99839212

Web: www.mongolian-ensemble.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж