Анжелина Жоли, Брэд Питт нар гэрлэсэн үү?

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли, Брэд Питт нар гэрлэсэн үү?

Холливуудын жүжигчин Брэд Питт эхнэр Анжелина Жолитой  хамт Мальтийн эрэг дээрх романтик ресторанд зоог барьсан гэнэ. Гэвч 2003 онд буюу найман жилийн өмнө Брэд Питт Мальтийн эрэг дээрх “Зара” зочид буудлын “Де Мондион” ресторанд гэрлээд удаагүй байсан байсан Женнифер Анистоныг авчирч байсан ажээ. Тэр үед Анистон Анжелинагийн сууж байсан суудалд сууж, хоё хоёр гар гараасаа барилцан, харцаа шидэлцэж, нэг нэгэндээ хоол халбагадан өгч байсан  гэнэ. Брэд, Анистон нар хоёр жил хамт амьдарсны эцэст 2005 онд салсан юм. Уг рестораны санал хүсэлтийн дэвтэрт  Брэд, Анистон хоёрын “Гайхалтай амралт бэлэглэсэнд баярлалаа. Брэд Питт, Женнифер Анистон” гэж бичиж үлдээсэн тэмдэглэл байдаг гэнэ. Брэд Питт, Анжелина Жоли нарын романтик үдэш найман жилийн өмнөх тэр үдшийг санагдуулахаар байсан ажээ. Харин Брэд Питт сүйн бөгж зүүсэн байсан  гэнэ. Холливуудын хамгийн сайхан хос Брэд Питт, Анжелина Жоли нар албан ёсоор гэрлэсэн үгүй нь тодорхойгүй байгаа юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж