Багачууд хотоор аяллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Багачууд хотоор аяллаа

Нийслэлийн аялал жуулчлалын газар “Ситинет” компанитай хамтран Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн багачуудыг нийслэл Улаанбаатар хоттой танилцуулах аяллыг өчигдөр зохион байгууллаа. Автобус дүүрэн жаалууд НЗДТГ-т ирж аяллынхаа нээлтэд оролцож, ийм боломж олгосон томчуудад өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолтоо сонирхуулжээ. Тэд “Кармен” дуурийн удирдтгал хөгжим, “Арван бяцхан индиан” хөгжмийг тоглож, “Үлэмжийн чанар”, “Миний Улаанбаатар” дууг дуулан хотоо танин мэдэх энэхүү аяллыг зохион байгуулж буйд талархлаа илэрхийллээ.

Ирсэн бүх хүүхдэд “Ситинет” компаниас гаргасан Интернетийн цагаан толгой номыг бэлэглэжээ. Өмнө нь ийм аялалд Ардын багш Ж.Дүгэрээ захиралтай Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хүүхдүүдийг оролцуулж байсан аж.   

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж