Ахыгаа эмэгтэй дүү нь хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Ахыгаа эмэгтэй дүү нь хөнөөжээ

Төрсөн ахыгаа дүү охин нь хөнөөж алсан хэрэг СХД-т гарчээ. Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо “Баянголын … тоотод нас барсан хүн байна” гэсэн мэдээллийг гуравдугаар сарын 14-нд  цагдаагийн байгууллагад өгчээ.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж  шалгахад, тус тоотод суух иргэн 51 настай эрэгтэй Г-ийн хоолойг төрсөн дүү 41 настай эмэгтэй Ц гэгч согтуурсан үедээ гараараа боож амь насыг хохироосон байжээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.  Иргэд гэр бүлийн хүрээнд архидан согтуурсны улмаас үйлдсэн  гэмт хэргийн тохиолдол ихэсч байгааг цагдаагаас сануулж байна.

 Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж