Залуусын дунд улаанбурханы вакцинжуулалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Залуусын дунд улаанбурханы вакцинжуулалт хийнэ

Өнгөрсөн жилээс улаанбурхан өвчний идэвхжил нэмэгдэж, он гарснаас хойш 0-1 насны арван хүүхэд энэ өвчнөөр хорвоог орхисон мэдээлэл байгаа. 

Албаны мэдээгээр ХӨСҮТ-д 571 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 340 нь улаанбурханаар өвчилсөн хүүхдүүд гэнэ. Энэ өвчнөөр өвчилсөн тохиолдол 9383 удаа бүртгэгджээ.  Энэ өвчний дэгдэлт 19-30 насныхны дунд их байгаа учраас  нэмэлт дархлаажуулалт хийхээр төлөвлөж, Засгийн газарт танилцуулахаар болсноо Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Ламбаа мэдэгдээд байна.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж