Хөгжимтэй парад маргааш 12.00-13.00 цаг хүртэл үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Хөгжимтэй парад маргааш 12.00-13.00 цаг хүртэл үргэлжилнэ

 

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баяраар БХЯ, ЗХЖШ-аас хэд, хэдэн арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна. Маргааш буюу энэ сарын 17-нд баярын арга хэмжээ эхэлж байна. ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, БХИС-ийн ЦХС-ийн найрал хөгжим, "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчид, ХХЕГ, ОБЕГ-ын нэгдсэн найрал хөгжим зэрэг таван хөгжимтэй жагсаал нийслэлийн таван цэгээс энэ сарын 17-ны 12.00 цагт эхэлнэ. Тодруулбал, зүүн 4 зам, баруун 4 зам, бага тойруу, баянбүрд, их хуралдай гэсэн 5 цэгээс хөгжимтэй парад алхана. Энэ үеэр замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Хөгжимтэй парад алхсан бүрэлдэхүүн 12.30-13.00 цагт Чингисийн талбайд нэгдсэн тоглолт үзүүлэхээр төлөвлөжээ. Үүний дараа төр, засгийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж