Цэрэгжилтийн “Дөл” наадмын дүн гарав

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Цэрэгжилтийн “Дөл” наадмын дүн гарав

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил, Монгол улсын батлан хамгаалах салбар, түүний үйл ажиллагаа болон цэргийн албыг сурталчилах  зорилгын дор зохион байгуулдаг “Дөл” тэмцээнд 6 сургуулийн 70 гаруй сурагчид оролцож шилдгүүдээ тодруулсан байна. Сурагчид тасгийн мэндчилгээ, гэрийн даалгавар, жагсаалын үзүүлэх тоглолт, тасгийн захирагч нарын дундах тэмцээн, цэргийн 16 тоот гимнастикийн 1, 2-р дасгал, биеийн тамирын нормативын тэмцээн, буухиа гүйлт гэсэн төрлүүдээр өрсөлджээ.

1-р байр Баяндалай сумын “Хилчин клуб”-ын баг тамирчид

2-р байр “Оюуны мэлмий” 4-р бүрэн дунд сургуулийн баг тамирчид

3-р байр Политехник коллежийн баг тамирчид тус тус шалгарсан байна.

Ийнхүү жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг биеийн тамир, цэрэгжилтийн “Дөл” наадам амжилттай болж шилдгүүдээ шалгарууллаа.     

МОНГОЛ ЦЭРГИЙН СҮЛД ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж