ИУ-ын эзэлсэн газар нутгийн 22 хувийг чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

ИУ-ын эзэлсэн газар нутгийн 22 хувийг чөлөөлжээ

 

“Исламын улс” бүлэглэлийн эзэлсэн Сири, Иракийн газар нутгийн 22 хувийг чөлөөлсөн болохыг шинжээчдийн дүн харуулж байна. Өнгөрсөн 14 сарын хугацаанд “Исламын улс” бүлэглэл эзэлсэн газар нутгийнхаа 22 хувийг алдсан хэмээн “IHS” компани мэдээлжээ. Түүнчлэн исламын дайчид Турк-Сирийн хил дагуух газар нутгийг алдсанаар нефтийн орлогын 40 хувийг алдсан гэнэ. 

 

“Исламын улс” бүлэглэлийн хүч сулрах болсон нь олон тооны лидер баривчлагдаж, алагдах болсонтой холбоотой аж. Тухайлбал, Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн  командлагч Омар аль-Шишани шархаа даалгүй амь үрэгдсэн болохыг эх сурвалжууд мэдээлжээ. Мөн АНУ-ын тусгай хүчнийхэн өнгөрсөн долоо хоногт хэт даврагчдын бүлэглэлийн химийн зэвсгийн мэргэжилтэн Слейман Даруд аль-Афариг баривчилсан юм.

 

 Үүний зэрэгцээ Их Британийн аюулгүй албаны мэдээлснээр хэт даврагчдын бүлэглэлд элсэх тус улсын иргэдийн тоо буурсан гэнэ. Их Британийн 800 гаруй иргэн “Исламын улс” бүлэглэлд элссэн байгаа аж.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж