“Роснефть”-ээс захидал ирсэн үү?

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

“Роснефть”-ээс захидал ирсэн үү?

Л.Пүрэвсүрэн: Компанийн захирал Ерөнхийлөгчид захидал
ирүүлдэг жишиг байхгүй

Өнөөдөр хэвлэлүүд “Роснефть”-ийн гүйцэтгэх захирлаас Монголын төр, засгийн удирдлагад хаягласан захидал ирүүлсэн талаар мэдээлсэн. Тус компани захидалдаа “Роснефть” шатахууны станцуудаа Монголд байгуулж, энэ салбарт орж ажиллах хүсэлтээ уламжилсан гэжээ.

Тийм утгатай захидал Монгол Улсын төр, засгийн тэргүүнүүдэд ирсэн эсэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгээс тодруулахад тэрбээр “Одоогийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Гадаад харилцааны яаманд ирсэн тийм захидал алга. Гадаадын нэг компанийн захирал төрийн тэргүүнд шууд захидал ирүүлдэг тийм зүйл, жишиг байдаггүй” гэлээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж