Цэргийн онгоц осолдож 22 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Цэргийн онгоц осолдож 22 хүн амь үрэгджээ

 

Эквадорын армийн тээврийн онгоц Амазоны бүс нутагт осолдсоноос 22 хүн амь үрэгджээ. Онгоцонд Эквадорын армийн 18 цэрэг нисэх багийнхны хамт зорчиж явсан байна. Тэд шүхрээр буух сургуулилт хийхээр нисч явсан аж.

 

Израйльд үйлдвэрлэсэн “Arava” тээврийн онгоц зүүн хэсгийн Пастаза мужид унаж осолджээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа аж.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж