Брюссельд түгшүүрт байдал үүсчээ

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Брюссельд түгшүүрт байдал үүсчээ

 

Парисын халдлагатай холбогдуулан Бельгийн цагдаа нар Брюссель хотноо өчигдөр /III.15/ тусгай ажиллагаа явуулжээ. Цагдаа нар хотын ойн захад байх байшинд тусгай ажиллагаа явуулж, калашников буугаар зэвсэглэсэн эрэгтэйг устгасан байна. Гэвч хоёр сэжигтэн зугтсан гэнэ. Буудалцааны үеэр дөрвөн цагдаа шархтжээ.

 

Тусгай ажиллагаа явуулахын өмнө ойролцоох сургууль, цэцэрлэгийг хааж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байв. Цагдаагийн ажиллагаа явуулсан газар нь Лондоноос Парис хүрэх хурдны галт тэрэгний замтай ойрхон аж. Зугтсан сэжигтнүүдийг эрэн сурвалжлахаар зэвсэглэсэн цагдаа нар гудамжуудыг нэгжиж, нисдэг тэргээр эрэл хийжээ.

 

Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сард “Исламын улс” бүлэглэлийн дайчид халдлага үйлдэж, 130 хүний амийг хөнөөсөн билээ. Халдлагаас хойш Франц улс олон сар онц байдал зарлаж, Европын холбооны засаг захиргааны төв байрлах Брюссель хамгаалалтаа чангатгажээ. Парисын халдлагаас хойш Салех Абдеслам болон өөр нэг хүнийг Европ даяар эрэн сурвалжилж байгаа юм. Бельгид халдлагатай холбогдуулан өнгөрсөн хугацаанд 19 хүнийг баривчлан шалгасан байна.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж