“Спорт-Экспресс” сайтын сэтгүүлч Денис Исаевт ярилцлага өгчээ. Тус сайтын сэтгүүлч арлын орныг шуугиулж байсан, байгаа Монголын сүмочдын талаархи Точиозүмагийн бодлыг хүртэл сонссон байна. Тэрээр манай сүмочдын тухай юу ярьсныг түүвэрлэн хүргэе.
-Одоогоор мэргэжлийн сүмод Монголын Хакүхотой эн зэрэгцэх хүчтэй алга?
-Тийм ээ, үнэхээр түүний хүчрэхгүй байна.
-Тэгвэл Хакүход өрсөлдөгч бэлдэх хэрэгтэй юм биш үү?
-Би энэ талаар бодож байгаа. Гэхдээ Хакүхогийн нас залуу байна. Тэгээд ч яг одоо түүний амжилтын оргил үе нь эхэлсэн учраас дийлдэхгүй юм. Ёкозүнагийн эрин үе эхэлсэн байна шүү дээ.
-Ёкозүна Асашёорюүг байхад сүмо барилдаан өрсөлдөөнтэй, сонирхолтой байсан. Харин одоо тийм байж чадаж байна уу?
-Үгүй ээ, би тэгж бодохгүй байна. Асашёорюүг аваргыг би хувь хүнийх нь үүднээс хүндэлж явдаг. Тэр бол гайхалтай сүмоч. Бас гайхалтай эр хүн байсан гэдгийг хэлэх байна. Японы сүмод цэвэр өрсөлдөөнийг бий болгосон. Сүмод маш олон үзэгч авчирсан. Сүмогийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Бас Монголын сүмоч Кёкүшюзаныг хэлэх хэрэгтэй. Ер нь бол Монголын сүмочид сүмод их шинэчлэлт авчирсан шүү дээ.
-Яагаад?
-Түүнийг “Мэхний их дэлгүүр” гэж нэрлэдэг шүү дээ. Яагаад гэдэг шалтгааныг нь мэдэх үү. Тэр сүмод олон мэхний хувилбарыг оруулж ирсэн учраас сүмогийн хөгжилд чухал байр суурь эзэлдэг юм.
-Сүмогийн макүүчи зиндаанд хамгийн анх хэзээ гадаад бөхчүүд барилдаж эхэлсэн бэ?
-Монголын 1996 оноос эхэлсэн. Их аварга Акибона, Мусашимару, Кёкүюзан, Кёкүтэнхо гээд л олон гадаад бөх сүмод барилдсан. Энэ утгаараа сүмо илүү өрсөлдөөнтэй болсон. Үндэснийхээ спортын түрүүг гадны бөхчүүдэд алдахгүйн тулд бид их хичээж байсан. Гэвч бидний сүмочдоос Кёкүтэнхо л үлдсэн байна. Тэгээд л араас нь Асашёорюү, Хакүхо, Котоошү, Барүто, Харүмафүжи гээд олон бөх гарч ирсэн. Бүгд л дээд эгнээнд барилдаж байна шүү дээ.
-Сүмогийн хамгийн хөнгөн жинтэй оозэки байсан гэл үү?
-Тийм ээ, гэхдээ тэр бол хожуу үеийн асуудал. Надаас өмнөх үеийн сүмочид ер нь хөнгөн жинтэй байдаг байсан. Хурдтай, уран барилдааны гаргахын тулд шүү дээ.
-Одоо хамгийн хөнгөн жинтэй сэкитори цолтон нь оозэки Харүмафүжи байх аа?
-Тийм байх. Гэхдээ сүүлийн үед бага зэрэг жин нэмсэн харагдаж байна лээ. Би сайн мэдэхгүй байна.