Анжелина Жоли хүүхэд асрагчаа нөхөртөйгөө хардан халжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли хүүхэд асрагчаа нөхөртөйгөө хардан халжээ

Анжелина Жоли ба Брэд Питт

Энэ сард Анжелина Жоли (Angelina Jolie) ба Брэд Питт (Brad Pitt) хүүхдүүдийн хамт Лос-Анжелесаас Лондонд түр хугацаагаар  очих юм. World War Z киноны зураг авалтад Брэд Питт оролцож, Жоли  энэ үеэр НҮБ-ын  сайн санааны элчийн ажлаа хийх гэнэ.

Лондонд очихын өмнө  жүжигчин хосууд 14 настай Мэддокс (Maddox), 12 настай Пакс Тьен (Pax Thien), 11 настай Захара (Zahara), 9 настай Шайло (Shiloh), 7 настай  Нокс (Knox), Вивьен (Vivienne) нарын хүүхдүүддээ  шинэ асрагч хайх хэрэг гарчээ. Өмнөх асрагч эмэгтэйг Брэдтэй холбон хардсаны улмаас тэрээр халжээ. Эхлээд Жоли Брэдийн усан санд  шумбаж байхад нь асрагч эмэгтэй тэнд  заавал байгааг олж харсан гэнэ. Жоли элдэв зүйл бодоогүй  ч дараа нь нөхөр нь уснаас гарч ирээд алчуураа биеэ ороосон гал тогоонд асрагчийн хамт инээлдэн зогсож байгааг хараад  тэр эмэгтэйг хөөж явуулсан гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж