Дэвид Бекхэм эхнэрээ дампуурлаас аварчээ

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Дэвид Бекхэм эхнэрээ дампуурлаас аварчээ

Виктория Бекхэмийн  загварын  брэндийг дампууруулахгүйн тулд  Дэвид Бекхэм  бизнест нь 5,2 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

 

Дэвид, Виктория Бекхэм

Лондоны Мейфер дүүрэгт Victoria Beckham анхны нэрийн дэлгүүрээ нээхдээ чимэглэлд нь л гурван сая фунт зарцуулж байсан боловч брэнд нь жилдээ 3,8 саяын алдалтай байв. Дизайнч бүсгүйг түүний нөхөр Дэвид Бекхэм  аварч 5,2 сая фунтыг гарган өрийн нь төлөөд үлдсэнийг нь бизнесийг нь хөгжүүлэхээр өгсөн байна.

The Sun сонинд ярилцлага өгсөн нябо Роберт Лич (Robert Leach)  тэд ингэж  өөрсдийн компаниудын ашгийг хуваалцдаг гэж онцолсон байв. Дэвидэд эхнэртээ туслах нь тийм хүнд биш. Өнгөрсөн онд тэрээр хамгийн өндөр цалин хөлстэй тамирчдын Форбесын жагсаалтын хоёрт бичигдсэн байлаа. Сэтгүүл түүний  жилийн орлогыг 75 сая доллар гэж үнэлжээ.

Victoria Beckham өвөл  2016/2017

Spice Girls хамтлагийн гоцлол дуучин асан өөрийн брэндийг 2008 онд гаргажээ. Виктория 2011 онд British Fashion Awards  гэх дизайны шагналыг авч байлаа. Жилийн дараа тэрээр Victoria by Victoria Beckham гэсэн шугам гаргасан байгаад, 2015 онд  түүнийгээ Victoria Beckham Denim гэсэн жийнсийн шугамтайгаа нэгтгэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж