Starwood Hotels & Resorts Worldwide Inc. гэх Америкийн буудлын сүлжээ Хятадын Anbang Insurance Group Co. компаниас тохиролцохгүй гэсэн санал хүлээн авчээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард америкийн Marriott International Inc. наймааны тохиролцооны гэрээг байгуулан Starwood Hotels & Resorts худалдан авч дэлхийн томоохон болох буудлын сүлжээний операторыг байгуулахаар ярилцаж байсан юм
Starwood Hotels & Resorts буудлын сүлжээний хувьцаа бүрийн төлөө 76 ам.долларыг бэлнээр нийтдээ 12,9 тэрбумыг төлөхөөр Anbang Insurance Group амлаж байна гэж Америкийн компани мэдээлж байна.
“Starwood " өөрийн хэлэлцээрийн үр дүнг авч нягтлаад хөрөнгө оруулагч нарын консорциумтайгаа зөвлөлдөн хувьцаа эзэмшигчдийн сонирхол нийцэж байгаа эсэх талаар үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусгана” гэжээ. Харин буудлын сүлжээ нь Marriott компанитай хийсэн гэрээгээ дэмжиж байна.
Marriott өнгөрсөн онд хувьцааг 72,08 доллараар авах бөгөөд гэрээнд зааснаар наймаа цуцлагдвал Marriottод алдангийн 400 сая долларыг төлөх юм.
Starwood Hotels –ийн бүтцэд Sheraton, W Hotels, Le Meridien, Aloft зэрэг брэндүүд ордог.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР