Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19-20-ны өдрүүдэд Л.Минкусийн "Дон Кихот" балетыг тоглоно.
Л.Минкус "Дон Кихот" балетын 3-р үзэгдлийн алдартай па де де болон бүхнийг автуулагч оргилсон тавилтаараа гайхалтай баясгадаг…
Энэ балетыг Мигель Де Сервантесийн “Ла Маншийн ноён Кихот” романаас сэдэвлэн бүтээсэн байна.Алдарт балетыг дэглээч Мариус Петипа Людвиг Минкусын хөгжим дээр дэглэн тавьж 1869 оны 12-р сарын – 26нд Москва хотноо, Их театрын тайзнаа анхны тоглолтоо хийжээ.
…Романтик өвгөн ноён Кихот өөрийн адал явдлыг эрэлхийлэх хэрэгцээгээ хангахын тулд элдэв янзын түүх зохион өгүүлдэг. Өөрийн хайртыг зохиомол хайрын аюулаас аврах замдаа тэрээр Китри, Базилио нартаа тааралдсанаар балетын үйл явдал өрнөнө.
Тасалбарыг УДБЭТеатрын касс болон www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: Утас: 70110389, 99196609, 88044508, 99160475, 99928138
ЭХ СУРВАЛЖ: Mongolian State Academic Theatre of Opera and Ballet