Бороо ихээр орж, замын хөдөлгөөнд оролцоход төвөгтэй байгаа энэ үед зам тээврийн осол гарах тохиолдол ихэсч байна. Дөнгөж сая гэхэд Улаанбаатараас Гачуурт явах замд буюу БЗД-ийн 28-р хороо, Хужирбулангийн 11-р буудлын орчим УБЗ 57-5… дугаарын Delica маркийн автомашин УБЛ 96-0… дугаартай ниссан маркийн машинтай мөргөлдөж, ослын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн хүнд бэртээд байна. Ослын дүгнэлт гараагүй байгаа тул Замын цагдаагийн газраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа гэв.