Тансаг зэрэглэлийн спорт автомашин үйлдвэрлэгч Porsche компани цахилгаан автомашин үйлдвэрлэж, байгальд ээлтэй технологийг хөгжүүлэхээр болжээ.
Тус компани шинэ цахилгаан автомашинд нь шаардлагатай цэнэг хураагуур нийлүүлэх компанийг сонгохоор ажиллаж байгаа ба уг зах зээлд Bosch болон Panasonic компаниуд хамгийн шилдэг нь болоод буй аж.
Ийнхүү өөрийн компанийн цахилгаан машин үйлдвэрлэлийн эхлэл болох бүрэн цахилгаан хөдөлгүүр бүхий загварын хөгжүүлэлтэд 1.1 тэрбум ам.долларыг зарцуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Т.МӨНХ