Энэтхэг улс нэг тонн гаруй жинтэй цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай, дунд тусгалын “Agni-I” баллистик пуужинг өчигдөр амжилттай туршжээ.
Энэтхэгийн Батлан хамгаалах судалгааны байгууллагын албан ёсны мэдээллээр, “Agni-I” пуужинг өчигдөр өглөө орон нутгийн цагаар 09.15 цагт Орисса мужийн Чандипур полигоны хөдөлгөөнт харвах төхөөрөмжөөс харвасан байна.
Уг пуужинг хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-нд мөн амжилттай туршиж байжээ.
Т.МӨНХ