Буудлагын өсвөрийн УАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.03.15-нд нийтлэгдсэн

Буудлагын өсвөрийн УАШТ эхэллээ

Буудлагын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Техник спортын төвд эхэллээ. Тэмцээнд Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Архангай, Булган, Орхон, Өмнөговь зэрэг аймгууд, ТСТ, "Алдар", "Аварга", "Тэмүүжин өрлөг", "Цэц" зэрэг 14 багийн 101 тамирчин хийн гар буу, урт бууны дасгалд өрсөлдөж байна.

Энэ тэмцээний эхний 8-н байрт шалгарсан тамирчид Монголын бүх ард түмний спортын 14-р их наадамд оролцох эрх авах бөгөөд тэмцээн маргааш өндөрлөнө.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж