Олон улсын томоохон байгууллагуудын мэдээллийн сан, вэбсайт зэрэгт цахим халдлага хийн мэдээллүүдийг хулгайлан олон нийтэд ил болгон нийтэлдэг Anonymous нэртэй хакерчдын бүлэг энэ удаад Дональд Трампыг бай болгон онилсон тухайгаа мэдэгдлээ.
Тэд уг мэдэгдэлдээ “Эрхэм хүндэт Дональд Трамп, бид удаан хугацааны турш таны үйлдлүүдийг харж, маш их санаа зовж байна. Таны зохимжгүй, заналт кампанит ажил зөвхөн АНУ-г цочирдуулаад зогсохгүй бүхий л дэлхийг цочирдууллаа. Та хэдийгээр сонгогчдын санаа бодлыг сонсохыг хүсч байна гэж хэлэх боловч үнэн хэрэгтээ өөрийн эрх мэдэл, хүч чадлын төлөө л зөвхөн зогсож байна. Бид кампанит ажлын цахим хуудсыг ажиллагаагүй болгож, бусад мэдээллийн сангуудад нэвтрэн олон нийтээс нуусан бүхий л зүйлсийг ил болгож, булхайг нь илчилнэ. Энэ бол анхааруулга биш дайны дуудлага” гэжээ.
Мөн тэд Доналд Трампын эсрэг цахим дайнд туслах бусад хакеруудыг урин дуудаж байгаагаа нэмж мэдэгдсэн байна.
Т.МӨНХ