Монголын адал явдалт спорт аялалын холбооны VI их хурал боллоо. Хуралд Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сүхбаатар, Төв, Говьсүмбэр, Булган, Баянхонгор, Өвөрхангай аймгийн 37, Улаанбаатар хотын 110 гаруй төлөөлөгчид оролцож 92.5% ирцтэй байлаа.
Хуралд оролцож байгаа зарим нэг төлөөлөгчдийг Монголын үндэсний олимпийн хорооны одон, медалиар шагнасныг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин гардуулан өглөө.
МУГД, МАЯСАХ-ны ерөнхийлөгч Б.Жияандорж, Дархан-Уул аймгийн МАЯСАХ-ны салбар зөвлөлийн дарга СМ.Х.Цэндоод "Олимпийн алдар" одон, БЗД-ийн МАЯСАХ-ны "Дэвжих" клубын ахлагч Ц.Отгонсүрэнг, Дархан-Уул аймгийн "Уран байгаль" клубын тамирчин Б.Баярхүү, СБД-ийн "Хийморь" клубын тамирчин Л.Дашням нарыг МҮОХ-ны "Алтан медаль"-иар шагнаж урамшуулав.
ЭХ СУРВАЛЖ: http://olympic.mn