Д.Медведев: Өрсөлдөөн үргэлж сайн зүйл дагуулдаг

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Д.Медведев: Өрсөлдөөн үргэлж сайн зүйл дагуулдаг

Д.МЕДВЕДЕВ: НЭЭЛТТЭЙ ӨРСӨЛДӨӨН ҮРГЭЛЖ САЙН ЗҮЙЛ ДАГУУЛДАГ

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Мед­ведев www.FT.com сайтад ярилцлага өгчээ. Тэр­бээр ОХУ-ын ирээдүй өөрөөс нь хэрхэн хамаарах болон ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж буй тухайгаа ийнхүү ярьсан байна.

-Ирэх зургаан жилд энэ ОХУ-ын ирээдүйг то­дорхойлох түү­хэн чухал үе хэд­хэн сарын да­раа болох гэж байна. Эх­ний асуулт маш эн­гийн, хүн болгон л асуух бодолтой бай­гаа болов уу. Та ирэх жил Ерөн­хийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү?

-Тийм ээ, энэ асуулт тун энгийн асуулт. Өөрөөр хэлбэл энэ асуултыг сүүлийн үед надаас байнга л асуух болсон. Энэ яг л тоглоом шиг. Хүмүүс асууна, тэд өөрсдөө ямар хариулт хүлээж байгаагаа мэдэж байдаг. Би танд нэг зүйл хэлмээр байна. Ямар ч Ерөнхийлөгч миний оронд байсан бол өрсөлдөх бай­сан. Энэ бол тун энгийн  зүйл. Өөр нэг асуулт байна, тэр хүн “Ерөнхийлөгчийн сонгуульд өр­сөлдөх үү, үгүй юү” гэдэг. Тэ­гэхээр энэхүү сонгуульд бэ­лэн байх нь чухал болж таарч бай­на. Энэ бол миний хариулт гэж ойлгож болно. Харин зарим хүнд би тайван, тэвчээртэй хүлээж байх нь зөв гэж зөвлөе.

-Гэхдээ та өөрийн ирээдүйн төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд хоёр дахь удаагаа сонгогдох шаардлагатай шүү дээ. Та маш ирээдүйтэй мөрийн хөтөлбөрийг олон нийтэд зарласан, үүнийг биелүүлэхийн  тулд дахин сонгогдох хэрэгтэй байх?

-Миний мөрийн хөтөлбөрт  ихээхэн үнэлэмж өгсөн явдалд баярлаж байна. Үүнийг сонсоход маш таатай байна гэдгээ хэлмээр байна. Гэхдээ надад дахин сонгогдох  онцын шаардлага байхгүй. Хү­мүүсийн өмнө хэлэх хариулт минь ч бэлэн байна. Тэд намайг улстөрч гэдэг үүднээс миний гаргасан эцсийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байна.

-Та улстөрчдийн гаргаж буй сонин хачин шийдвэрүүдийг юу гэж үзэж байгаа вэ. Саяхан танай улсын хөрөнгө оруулалт гадагш чиглэх болсон?

-Энэ маш сайн асуулт байна. Миний бодлоор, Ерөнхийлөгч болон Засгийн газар, мөн парламент өөрсдөө дотоодын эдийн засагт нөлөөлөхгүй тийм л зүйлийг хийх хэрэгтэй. Сүүлд яригдах болсон хөгжсөн эдийн засаг, хөгжиж буй эдийн засаг хоёрын ялгаа юунд байна. Манай улсын эдийн засаг одоо ч хөгжиж, тэлж байгаа. Өдөр, шөнөгүй яригдаж байгаа “Хэн нь сонгогдох бол, аль нь ялалт байгуулах бол” гэсэн асуулт нэг их чухал биш. Харин ч энэ бүхэн манай улсын гадаад эдийн засгийн бодлогод чухал ач холбогдолгүй.

-Гэхдээ л энэ сэдэв болон асуулт хөрөнгө оруулагчдад чухал байгаа шүү дээ?

-Тийм ээ. Бидний хувьд ч мөн чухал. Би маргахгүй.

-Та Ерөнхий сайд В.Путинтэй хамт өрсөлдөх бо­ломжтой гэж бодож байна уу?

-За, тэгэхээр  үүнийг төсөөлөхөд хэцүү гэдгийг би ойлгож байна. Энэ асуудалд наад зах нь нэг зүйл тодорхой байгаа. Бид өмнө нь ч хэлж байсан, бид хоёр нэг намаас гаралтай сайн түншүүд. Найзын хувьд ч сайн найзууд. Мөн бид бие биенийхээ хамтран зүтгэгчид. Бид хоёрыг өрсөлдүүлэх ганц шалтгаан нь бидний ирээдүйн зорилго.

-Та энэ төрлийн өрсөлдөөнийг ОХУ-ын хувьд ардчилсан нийг­мийн  үүднээс сайн зүйл авчирна гэж бодож байна уу?

-Нээлттэй өрсөлдөөн үргэлж сайн зүйл дагуулдаг.

-Тэгвэл Ерөнхийлөгчийн тө­лөөх өрсөлдөөнд яагаад үгүй гэж?

-Би дөнгөж сая танд хэлсэн шүү дээ. “Энэ өрсөлдөөнд зүгээр ороод гарах биш зайлшгүй ялалт байгуулах ёстой” гэж.

-Та ноён В.Путинтэй 20 гаруй жил хамтран ажилласан. Нуулгүй хэлэхэд, та түүний баруун гар байсан. Харин одоо бол тэс ондоо. Өнгөрсөн хугацаанд та хоёрын харилцаа холбоо хэрхэн өөрчлөгдсөн бол?

-Гар, гараа барилцсан харилцаа маань хэзээ ч өөрчлөгдөөгүй. Учир нь нэг нэгнээ сайн мэднэ. Тиймээс бидний хэн нь ч дарга, цэрэг гэсэн үүднээс харьцаж байгаагүй. Бидний гараа нэгэн зурааснаас эхэлж байлаа. Бид хоёр Санкт-Петербург хотын удирдагчаас эхлээд өдий хүртэл хамт явж байна. Би өмнө нь түүний удирдлагад ажилладаг байсан ч одоо миний анд нөхөр мөн л Ерөнхий сайдаар ажиллаж байна. Энд ямар ч ялгаа байхгүй. Бид эн тэнцүү. Гэхдээ бидэнд ажил үүргийн ялгаа бий. Та бүхнээс юу ч нуулгүйгээр шууд хэлэхэд Ерөнхийлөгч болоод үнэхээр цаг завын хувьд болон хувь хүмүүсийн хооронд харилцаа жаахан хөндийрдөг мэт санагдсан шүү. Хувь хүн талаасаа амьдрал өөрчлөгдөх нь бичигдээгүй хууль. Гэхдээ бидний харилцаа холбоо огт хөндийрөөгүй гэдгийг онцолмоор байна.

-Таны амьдрал яг хэрхэн өөрчлөгдсөн юм бэ?

-Миний амьдрал өөрчлөгдсөн гэдэг нь би зан төрхийнхөө хувьд биш, харин ажил үүргийн хувьд өөрчлөгдсөн гэж хэлсэн юм. Ерөн­хийлөгч болох нь их хариуцлага, үүрэг хүлээж ард түмэндээ хандан ихийг хийж бүтээхийн төлөө өдөр, шөнөгүй шахам ажилладгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өмнө нь аль нэг төрийн байгууллагад ажиллаж байгаад ядрах үедээ ч юм уу, утсаа унтраагаад өөртөө чөлөөт цаг гарган спортоор хичээллэдэг байв. Тэр үед хэн нэгэн өөрийг тань олоод уулзсан ч санаа зовохгүй уулздаг байлаа. Ерөнхийлөгчийн хувьд огт тийм зүйл байхгүй. Бүхий л зүйл цаанаа асар том хариуцлага, үүрэг байдаг.

-Хүмүүс В.Путин та хоёрыг одоо болтол хүйтэн харилцаатай байдаг гэлцэх юм. Энэ талаар та юу гэж хэлэх вэ?

-Бидний хоорондох харилцаанд өөрчлөлт орсоор байгааг би үгүйсгэхгүй. Мэдээж энэ нь ажил хэрэгийн гэдэг утгаараа. Жишээ нь хамтран ажиллах ч юм уу, ямар нэг ажил хэргийн үүднээс. Би өмнө нь ч хэлж байсан. “Бид хоёр өөр үзэл бодолтой хүмүүс”. Гэхдээ ирээдүйн зорилго өөр, өөрийн гэсэн чиг хандлагатай, өөр, өөр ч үүрэгтэй гэж. Яах вэ Санкт-Петербургийн хуулийн сургуулийг хамт дүүргэсэн болхоор ч тэр үү ижил үзэл бодолтой мэт олон нийтэд санагддаг байх.

-ОХУ-ын ирэх 10 жилийн ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ?

-Ирээдүйн ОХУ-ын иргэн бүр баян чинээлэг, сэтгэл хангалуун, өөрсдийн гэсэн капиталтай тийм л ирээдүй харагдаж байна. Жишээ нь өнгөрсөн арван жилийг ухраагаад хар л даа. Би 90-ээд оны сүүлчээс өдийг хүртэлх хөгжлийг  жишээ болгох гээд байна. Арван жилийн өмнөхөөс одоогийн амьдрал тэс ондоо байгааг та ч анзаарах байх. Хүн болгон боломжийн орлоготой, сайн ажил төрөлтэй гэх мэт. Харин өнгөрсөн 10 гаруй жилийг бид ийнхүү өөрчилж чадаж байгаа юм чинь өмнө минь сайхан ирээдүй хүлээж байгаа нь гарцаагүй. Эцэст нь ОХУ-ын бүх газар нутгийг орчин үеийн болгон хөгжүүлэх тийм л ирээдүй харагдаж байна даа.

-М.Ходорковскийн талаар яриа­­гаа үргэлжлүүлье. Та түүнийг буруутай гэдэгт санал нэгдэж байна уу?

-Үгүй ээ, үгүй. Би тэгж бодохгүй байна. Учир нь бид их сургуульд  “Хуулийн заалт бол жинхэнэ утгаараа “Хууль” байх ёстой. Ямар ч улсын хууль бол давшгүй хүчин зүйл байдаг” гэж заалгасан. Мэдээж Ерөн­хийлөгчийн өршөөлд багтах юм бол түүнийг суллах боломжтой гэдгийг хүн болгон л мэдэх биз. Шүүх хурлын шийдвэр бол хууль.Бид хуулийг л баримтлах ёстой.

-Гадаад бодлогоын хувьд?

-Энэ бол цаг хугацааны асуудал.

-Сирийн асуудлыг юу гэх вэ?

-Сирид тулгараад байгаа асуудал тун хүнд байгаа. Яг одоо Сирийн Ерөнхийлөгчид маш харамсалтай байгаагаа илэрхийлмээр байна. Би Сири улсад айлчлаад түүнтэй уулзсан. Башар ал-Асад ч манай улсад хэд, хэдэн удаа айлчилж байсан. Тэрбээр үргэлж “Сири улсад шинэчлэл хэрэгтэй байна, өөрчилмөөр байна” гэдэг байсан. Харин Исламын ертөнц дахь хувьсгалын хар шуурга Сирийг дайран өнгөрч асуудал тун хэцүү болсон. Төр засгийн эсрэг галт зэвсэг барьсан иргэдийг “Босогчид” гэхээс өөр аргагүй болж гал нээж хамгаалалтын байдалд шилжсэн. Надад үнэхээр харамсалтай байна.

-Хэрэв “Цэрэг, зэвсгээр тус­ламж үзүүлээч” гэвэл та туслах уу?

-Юу гээч, АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш Ирак дахь энхийг сахиулах ажиллагааг дур мэдэн явуулснаас болж одоо ямар байдалтай байгааг харж байна уу. Энэ талаар би ч бие даан шийдвэр гаргах эрхгүй. Миний ард Улсын аюулгүй байдлын зөвлөл гэж байгаа.

Б.БААТАР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж