Уул уурхайн ханган нийлүүлэлтийн компаниуд чуулна

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Уул уурхайн ханган нийлүүлэлтийн компаниуд чуулна

   Монголын уул уурхайн салбарт томоохон байр суурь эзэлдэг ханган нийлүүлэгч компаниудын төлөөлөл ирэх сарын 6-нд Чингис зочид буудалд чуулах гэж байна.       
   Уул уурхайн салбарын ханган нийлүүлэлтийн чанар, хяналтыг дээшлүүлэх  зорилгоор “Miner & Supplier” чуулганыг зохион байгуулна хэмээн Эрдэс баялаг, уул уурхайн бирж ТББ-ынхан мэдэгдэв.  Чуулганд уул уурхайн хангамжийн менежер, геологчид, инженерүүд, ханган нийлүүлэлтийн компаниудын 200 гаруй төлөөлөл оролцох аж.  Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой зэрэг компаниудад ханган нийлүүлэлт хийх аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд илтгэл тавих юм байна.

Г.Идэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж