“Петрочайна Дачин Тамсаг Монгол”-ын тээвэрлэлтийг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

“Петрочайна Дачин Тамсаг Монгол”-ын тээвэрлэлтийг зогсоолоо

        Дорнод аймгийн Матад сумын Тамсагийн сав газарт тосны олборлолт явуулж тус аймгийн Баянхошуу, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтуудаар улс хоорондын ачаа тээвэрлэлт гvйцэтгэж байгаа “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК болон түүний туслан гvйцэтгэгч компаниудын үйл ажиллагааг  холбогдох хяналт шалгалтын мэргэжлийн байгууллагууд шалгажээ.

        Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга, Автотээврийн хяналтын улсын байцаагч нарын хэлснээр уул уурхай, нефтийн компаниудад ачаа тээвэрлэлт хийж буй Хятад, Монгол жолооч нарын бичиг баримт дутуу, тээвэрлэлт хийх тусгай зөвшөөрөлгүй, тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн бус, мэргэшсэн жолоочгүй зэргээс шалтгаалж зөрчил, дутагдал их гарчээ.
         Хятадаас Монгол руу тээвэрлэлт хийдэг 22 машинд шалгалт хийхэд 20 нь зөрчил илэрсэн байна. Тэд  “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК дээр хоёр хоног ажиллажээ. Тус компанийн жолооч нар тогтсон маршрутгүйгээс дуртай газраараа явж газрын хөрсийг гэмтээснээс тоосжилт маш ихээр үүссэн гэдгийг Автотээврийн хяналтын улсын байцаагч нар мэдэгдсэн юм.  Үүн дээр өмнө нь хийсэн шалгалтаар өгсөн үүрэг даалгаврыг огт биелүүлээгүйн дээр тээврийн хэрэгслүүд нь зөрчилтэй, газрын тосны тээвэрлэлтийн гэрээгээ сунгуулаагүй байжээ.  Иймд тус компанийн тээвэрлэлтийг энэ сарын 21-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаагаа Авто тээврийн газар мэдэгдлээ.


Г. Идэрхангай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж