Япон Улсын иргэн, “Кодокан” сургуулийн багш Tokuso Nambo Олон Улсын Олимпийн хорооны шугамаар Монголд ирээд байна. Тэрбээр жүдо бөхийн V дантай багш юм. Tokuso Nambo багш манай жүдо бөхийн дасгалжуулагчдад сургалт зохион байгуулах бөгөөд сургалт, семинарын нээлтийн ажиллагаа зургадугаар сарын 23-нд буюу маргааш 09:00 цагт Спортын төв ордны жүдо бөхийн танхимд болох ажээ.