Нефтийн баррелийн үнэ өсч магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Нефтийн баррелийн үнэ өсч магадгүй

“НЕФТИЙН НЭГ БАРРЕЛЬ НЬ 200 ДОЛЛАРААС ДЭЭШ ӨСЧ МАГАДГҮЙ”


Нефтийн үнэ нэг баррель нь 200-гаас дээш гарч магадгүй гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн гүйцэтгэгч захирал Нобуо Танака хэлж байна. Гэхдээ 2020 оноос үнэ нь буурах учраас нефть орлуулах эрчим хүчинд мөнгө оруулах хэрэгтэй гэнэ.
 

-Үнийн төвшин худалдагч ба худалдан авагчдын аль алинд нь тааламжтай байж болох уу?

-Зах зээл л шийдэх ёстой. Гол индикатор нь эдийн засгийн өсөлт юм. Тэгвэл дэлхийн эдийн засаг өнөөгийн нефтийн урсгал төвшинд хөгжиж чадах уу. Бидэнд одоо үнийн төвшингийн талаар зарим нэг эргэлзээ байна. Тэр нь хэтэрхий өндөр байж болох юм.

-Нэг баррель нефтийн үнэ 200 ам.доллар хүрнэ гэсэн хөрөнгө оруулалтын банкуудын дүгнэлт хэр үндэслэлтэй бол?

-Тэд үүнийг хэрхэн тооцоолсныг би мэдэхгүй юм байна. Гэхдээ бид урт хугацааны явцад нефтийн үнэ нэг баррелийнх 200 хүтэл эс­вэл түүнээс дээш ам.доллар хүрч магадгүйг хүлээн зөвшөөрч байгаа. Одоогийн долларын ханшаар нэг баррелийнх 130 орчим ам.доллар байгаа. Нефтийн болон бусад эх сурвалжийн үнэ ний­лүү­лэл­тээсээ хамаагүй хурдтай өсч байна.

-Ойрхи Дорнодын улс төрийн асуудал, Ливийн дайн өмнөхийн адил л хөрөнгө оруулагчдыг да­рам­­­талж байна уу?

-Геополитикийн эрсдэл, эдгээр үйл явдлын сөрөг хүлээлт нь мэдээж хэрэг эрчим хүчний нөөцийн үнэ хөлсөнд нөлөөлж байна.

-Нефтийн экспортлогч бай­гуул­лага цаашид зах зээ­лийн зохи­цуулалтыг хийж чада­хаа бо­лио юу даа? ОРЕС аж үйлдвэр­лэлд нөлөөлж чадаж байна уу?

 -Нефтийн зах зээлийн ажлын асуудлаар байр сууриа нэгтгэхийг ОРЕС оролдож байгаа юм. Гэхдээ картелийн ихэнх орнууд нь түүхий эдийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломжоор хязгаарлагдмал байна. Ийм нөхцөлд олборлолтын квотыг нэмэгдүүлэх тухай улс төрийн шийдвэр гаргахад маш ээдрээтэй.

Нөгөө талаас ОРЕС-ийн зарим  гишүүд тогтоогдсон квотоосоо илүү түүхий эд нийлүүлж байна. Тэдэнд цааш олборлолтоо нэмэгдүүлж чадах уу гэдэг нь гол асуудал юм. Энэ асуулт амралтаас болоод улирлын эрэлт ихсэж байгаа зун цагт амин чухал болоод байна. ОРЕС алдагдлыг нөхөж чадах уу гэдэг асуудал нээлттэй хэвээр байна.

-Шинэ гишүүдтэй болон өр­­гө­жих асуудал ОРЕС-ийн төлөв­лөл­төд байна уу?

-Хэрэв улс орон хоногт сая бар­рель нефть олборлож байгаа бол тэр ОРЕС-ийн гишүүн болж чадна. Тийм орнуудын л асуудал.

-Нефтийн зах зээл дэх Оросын үүрэг өөрчлөгдөж байна. Орос ол­бор­­лолтоо нэмэгдүүлэх боломж­той юу?

-Орос нефтийн олборлолтоо ихэ­с­гэх боломжтой. Тэр нь шинэ тех­нологи эзэмшин дасах, Арк­тикийн эх газрын үргэлжлийн ол­бор­лолтод гарч чадах эсэхээс л уг асуудал шийдэгдэнэ.

-Арктикийн асар их нөөц ирээдүйд нефтийн үнийг буулгах болов уу?

-Арктикийн төслүүдийн ордуу­дыг хэрхэн хур­дан ашиглаж эхлэх, зохих дэд бүт­цийг тухайлбал түүхий эдийг зөөх маршрут боловсруулах зэргээс л хамаарна.

-Тэгвэл, орлуулах эрчим хүч нь дэлхийн эдийн засгийн нефтийн хамаарлыг буулгаж чадах болов уу?

-Тийм ээ. Хэрэв дэлхий орлуулах эрчим хүчийг эрчим хүч хэмнэх тех­нологитай хослуулан ашиглаад эхэл­бэл үүнийг хийж чадах нь тодор­хой.

Орлуулах буюу сэргээгдэх эр­чим хүчинд бодит хөрөнгө оруу­лалт орж ирвэл нефтийн эрэлт магадгүй. Бид хэд хэдэн хувилбараар авч тооцоолоод 2020 оноос нефтийн эрэлт унана гэж дүгнэж байгаа. Улс орнууд шинэ эрчим хүчинд хөрөнгө оруулалт хийх талаар бодвол зохино.

ОУЭХА

Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА, IEA) нь 1973 онд нефтийн хямралтай байсан үеэр Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага дотор байгуулагджээ. ОУЭХА байгуулах санааг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Генри Киссинджер гаргажээ.

Нүүрс, ус төрөгчийн түлш хэ­­рэг­лэгч 28 томоохон орны со­нирх­­­лыг уг агент­лаг төлөөлдөг. Дэл­хийн эрэлтийн бүтцийг сайжруу­лах, эрчим хүчний эх сурвал­жийн са­нал ба эрчим хүчний үйлчил­гээ­ний салбарт олон улсын хам­­­тын ажиллагаанд тус дэм болох зорилгоор агентлагийн байгуулсан юм.

Уг байгууллагад АНУ, Авст­­­рали, Австри, Бельги, Их Британи, Герман, Грек, Дани, Ир­ланд, Испани, Итали, Канад, Люксембург, Нидерланд, Норвеги, Польш, Португали, Словаки, Турк, Унгар, Финлянд, Франц, Чех, Швейцари, Швед, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос ба Япон ордог.

ОУЭХА-ийн судалгааны хү­рээнд эрчим хүч, халуун цөмийн синтез, цахилгаан эрчим хүчний хэрэглээний үр дүнтэй хэрэглэх үзэл баримтлал болон технологийн үнэлгээний арга зэргийг боловс­руулдаг. Агентлагын ажлын гэ­рээ нь хамтарсан шинжлэх ухаа­ны судалгааний төслүүдийн үндэс­лэлийг санал болгодог. Давуутай тал нь: нөөцийг нэгтгэх, хамтарч зардлагаа даах, техникийн эрсд­лийн даатгал ба сатандартын зохи­цолгоог хийх явдал. Ажлын гэрээ нь маш өргөн хамааралтай. Үүнд био эрчим хүч, нарны эрчим хүч, салхин сэнс, түлшний элементын төгсжүүлэлт ба цахилгаан авто машинууд багтаж байгаа.

IEA байгууллагыг одоо Нобуа Танака удирддаг бөгөөд тэрээр дөр­вөн жилийн өмнө энэ тушаалд сонгогджээ.

  НОБУО ТАНАКА

Нобуо Танака олон улсын эрчим хүчний агент­лагын Гүйцэтгэх захирлын тушаалд 2007 онд суусан. Түүний бүрэн эрхийн хуга­цаа 2011 оны наймдугаар сарын 31-нд дуусч байна. Танака Токиогийн их сургуу­лийг “эдийн засагч” мэргэжлээр дүүргэсэн ба АНУ-ын Огайо мужийн Кейзийн Барууны нөөцийн их сургуулийн захиргааны ажил хэрэгчийн магистрийн зэрэглэлтэй.

ОУЭХА-д ирэхээсээ өмнө Танака нь Эдийн засгийн хам­тын ажиллагаа ба хөгжлийн байгуул­лагын Парисийн Шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрийн  салбарт захирал хийж байв. Мэргэжлийн карьераа Японы Эдийн засаг, ху­дал­­даа, аж үйлдвэрийн яамнаас эхэл­жээ. Вашингтон дахь Японы Элчин сайдын яаманд ажиллаж байв.

Ш.МЯГМАР

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж